1974 оноос хойш өнөөдрийг хүртэл үргэлжилж буй дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “American Music Award 2026 (AMA) даваа гарагт Лас Вегас хотноо болж өндөрлөлөө. Тус наадам нь олон нийтийн санал хураалтаар шилдгүүдээ шалгаруулдаг билээ.
52 дахь удаагийн шагнал гардуулах ёслол “MGM Grand Garden Arena”-д болсон бөгөөд "K Pop" уран бүтээлчид наадмын шагналыг түүлээ.
Наадмыг BTS хамтлаг “Hooligan” дуугаараа нээж, KATSEYE хамтлаг үзүүлбэр үзүүлсэн нь олны анхаарлыг татаад амжлаа.
BTS хамтлаг энэ жил Bad Bunny, Bruno Mars, Justin Bieber, Kendrick Lamar, Lady Gaga, Sabrina Carpenter, Taylor Swift зэрэг уран бүтээлчдийг ардаа орхин “Artist of the Year” буюу “Оны шилдэг уран бүтээлч”-ээр шалгарсан нь гайхалтай амжилт байлаа.

Энэ цагийн хамгийн шилдэг уран бүтээлч болох Тэйлор Свифт өнгөрсөн удаад тус наадмаас нийт 40 удаа шагнал хүртэж түүх бүтээсэн байдаг. Харин түүний араас 24 шагнал хүртсэн попын хаан Майкл Жексон ордог. Тэрээр энэ жил найман номинацид нэр дэвшсэн ч ганц ч шагнал хүртээгүй байна. Мөн Оливия Дин, Алекс Уоррен, Лэди Гага нар зургаагаас дээш номинацид нэр дэвшсэн ч мөн л ялалт байгуулсангүй.
Онцлох ялалтууд:
Сэтгэгдэл үлдээх