“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хууль ёсны өвлөгчид шилжүүлэх буюу өвлүүлж эхэлнэ.Энэхүү шийдвэрийн хүрээнд 2011.03.31-ний өдрөөс хойш нас барсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 130 мянга гаруй иргэний хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид өвлөн авах боломж бүрдэж байна. Уг шийдвэр нь 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хувьцаа эзэмшиж байсан иргэн хамаарах юм.
Харин хууль ёсны өвлөгч гэдэгт Иргэний хуульд заасан хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан болон хуульд заасны дагуу хүсэлт гаргасан өвлөгчийг өв хүлээн авсан гэж үзэх аж.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн захиргаа, хууль эрх зүйн газрын захирал Ж.Амарсайхан: Манай төв нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бүртгэж баталгаажуулдаг, цахим хэлбэрээр төрийн нэрийн өмнөөс хадгалдаг. Иргэд хамгийн түрүүнд 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл, том үсгээр бичин илгээхэд 1,072 хувьцааны үлдэгдлийн мэдээллийг өгч байгаа. Эсвэл өөрт байгаа нотариат дээр очоод хувьцаа болон ногдол ашгийн мэдээллийг авч болно.
Монголын Нотариатчидын танхимаас өв залгамжлах эрхийн гэрчилгээг баталгаажуулаад, QR коджуулсан өв залгамжлах гэрчилгээг систем дээр байршуулна. Энэ манай төв дээр цахимаар ирнэ. Энэ үед өвлөгдөж буй 1,072 хувьцаа, түүнд ногдож ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн дансанд бүртгэж баталгаажуулна.
Монголын Нотариатчидын танхимын ерөнхийлөгч Л.Буддорж: 1,072 хувьцааг өвлөх харилцаа энэ оны зургаадугаар сарын 1-нээс эхэлнэ. Энэ хугацаанаас хойш өв хүлээн авах хүсэлт гаргах, өвлөх эрхийн гэрчилгээ бичих эрхтэй болно. Хамт амьдарч байсан өвлөгчдийн хувьд гурван сарын дотор татгалзах хүсэлт өгөөгүй бол өв авсанд тооцдог хуультай. Хамт амьдраагүй өвлөгчийн хувьд нэг жилийн дотор өв хүлээн авагчийн хүсэлтээ гаргаагүй бол татгалзсан тооцдог.
Олон хүүхэдтэй хүний хувьд Иргэний хуулийн 520.1-д нас барагчийн эхнэр нөхөр, эцэг эх, үр хүүхэд нэгдүгээр зэргийн өвлөгч, хоёрдугаар зэргийн өвлөгч бол эмээ, өвөө, ач зээ, ах дүү гэж явдаг. Олон хүүхэдтэй хүний 1,072 хувьцааг тэнцүү хэмжээгээр өвлүүлнэ. Шаардлагатай бол өв хуваах гэрээ гэж байгуулаад хувиа тохиролцож болно.
Засгийн газрын тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжих учраас гадаад болон тусдаа амьдардаг хүмүүс энэ боломжит хугацааг ашиглаад өв татгалзах, хүлээн авах хүсэлтээ гаргаарай. Гадаад 50 гаруй улсын 90 гаруй нотариатчид элчин сайд, консулын газарт ажилладаг.
Нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийг өвлөхдөө:
Сэтгэгдэл үлдээх