Муур, нохойныхоо хэлийг ойлгоход туслах "PettiChat" ухаалаг хүзүүвч гарлаа

.Graph
2026-05-27

Хятадын "Meng Xiaoyi" компани Alibaba Cloud-ийн Qwen загварыг ашиглан амьтны дуу чимээ, зан авир зэрэг 20 гаруй сэтгэл хөдлөлийг  95 хувийн нарийвчлалтайгаар хүнд ойлгогдохуйц орчуулах чадвартай "PettiChat" нэртэй ухаалаг хүзүүвчээ танилцууллаа. 

Ханжоу хотод төвтэй компанийн мэдээлснээр ухаалаг хүзүүвч нь 27.2 грамм жинтэй бөгөөд бор, ягаан, мөнгөлөг гэсэн гурван өнгийн сонголттой. Мөн гар утасны аппликейшнээр дамжуулж холбогдох юм. 

Тус бүтээгдэхүүн нь 799 юань буюу ойролцоогоор 118 ам.доллароор худалдаалагдах бөгөөд тавдугаар сарын 30-нд албан ёсоор нээлтээ хийх аж. 

Мөн зах зээлд гаргахаасаа өмнө энэ сарын 1-нд урьдчилсан захиалгаа нээсэн бөгөөд хэдийн 10,000 гаруй захиалга авчээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe