Эдгээр таван зүйлийг хийдэг бол та удахгүй найзуудаасаа жийгдэнэ

.Graph
2026-05-27

Клиник сэтгэл зүйч, “The Friendship Fix.” номын зохиолч Андреа Бониор “Бид ихэвчлэн амиа бодсон хандлагатай байдаг. Энэ нь нөхөрлөлийн үнэ цэнийг үгүй хийдэг” хэмээн хэлсэн байдаг. Тиймээс өөр рүүгээ өнгийх цаг болсныг сануулж, алдааг бусдаас бус өөрөөсөө хайхыг зөвлөлөө. 

Өөртөө ашигтай үедээ л найзуудыгаа санадаг

  • Нөхөрлөлийг хамгийн хурдан сүйтгэдэг зүйлсийн нэг бол найздаа "нөөц" мэт сэтгэгдэл төрүүлэх юм. Та хамгийн сүүлд хэзээ найзынхаа бие хэр байгааг асуух гэж холбогдсон бэ? Хэрэв та санахгүй байгаа бол найз чинь хүлээж байгаа шүү. 

Хэзээ ч түрүүлж санаачилга гаргадаггүй

  • Найзуудын болзоог санаачилж, зохион байгуулах нь харилцаагаа авч үлдэхийг хүсдэг хүмүүсийн үйлдэл байдаг байна. Тиймээс та ямар нэг шалтаг тоочилгүй санаачилгатай байх нь чухал.  

Зөвхөн өөрийнхөө тухай л ярьдаг

  • Найз тань таны стресстэй долоо хоногийг сонсохын тулд уулзаагүй гэдгийг санаарай. Хэрэв энэ байдал үргэлжилсээр байвал ямар ч хүн цөхөрдөг хэмээн клиник сэтгэл зүйч, The Friendship Fix. номын зохиолч Андреа Бониор хэлсэн байдаг. 

Найзуудынхаа амжилтад чин сэтгэлээсээ баярлаж чаддаггүй

  • Таны найз албан тушаал ахих, шагнал хүртэхэд та баярлах биш цочирдож байсан бол энэ муугийн дохио шүү.

Бусад найзуудаа муулдаг        

  • Хэрэв та найзуудтайгаа ярилцахдаа  бусад хүмүүсийн тухай хов жив ярьдаг бол энэ харилцаа удаа үргэлжилдэггүй байна. Учир нь найзад тань “миний тухай өөр хүнд ярих байх даа” гэсэн бодол өөрийн мэдэлгүй төрж, итгэлцэл үгүй болдог байна. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe