Цэнгэлдэх хотхоны галын тархалтыг цаг гаруйн дараа зогсоолоо

.Graph
2026-05-27

Нийслэлийн ХУД-ийн 15-р хороо, Цэнгэлдэх хотхоны тоот давхраас утаа гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.05.27) 16:02 цагт ирсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж байгаа юм байна. 17:10 цагт галын тархалтыг зогсоосон бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна. Манай улсад 42 метрийн өндөрт хүрэх гал унтраах машин аж.

Харин энэхүү гал 26 давхарт буюу өндөрт гал түймэр гарчээ. Ослын газарт 13-14 автомашинтайгаар аврах ажиллагаа үргэлжилж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe