30 метрийн гүнтэй цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна

.Graph
2026-05-28

30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврахаар шуурхай ажиллаж байна.  Өчигдөр 12:00 цагийн орчимд 30 метрийн гүнтэй өрмийн цооногт 3 настай хүүхэд унасан харамсалтай хэрэг гарлаа. Хүүхэд унаснаас хойш үдээс хойш аврах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд одоогоор 5 эксковатор, 50 гаруй хүн газар дээр нь ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр хүүхэд одоогоор амьд байгаа юм байна. Аврагчид ойролцоогоор 4-5 цагийн дараа хүүхдэд хүрэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд аврах ажиллагааг цаг алдалгүй үргэлжлүүлж байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe