Уурхайн орчимд 30 метрийн гүн цооногт 3 настай хүүхэд гацаад 20 цагийн хугацаа өнгөрч байна

Г.Энэбиш
2026-05-28

Өчигдөр буюу 12 40 мунитанд Төв аймгийн Заамар сумын "Ар намаг" гэдэг газарт 3 настай эмэгтэй хүүхэд цооногт унасан гэх дуудлага иржээ. Энэ дагуу онцгойгийнхон очиход 30-50 метрийн гүнд хүүхэд хөлөөрөө ороод гацсан байдалтай байжээ. Тус цооног руу "дэгээ ороож" хүүхдийг дахин доош унахаас сэргийлсэн гэж ОБЕГ-ын хурандаа А.Дашням мэдээллээ. Ингээд харалдаа нүх ухаж, хөндлөн ухалт хийх замаар аврах ажиллагааг эхлүүлжээ. Одоогоор цооногоос 4 метрийн харалдаа 20 орчим метр гүн ухсан бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Аврах ажиллагаанд 100 орчим хүн, 20 гаруй техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна. 

Өчигдөр шөнөжин ухсан бөгөөд хүүхэд одоогоор хариу өгөхгүй байгаа аж. Цооногт хүчил төрөгчийн хэмжилт хийхэд хэвийн гарсан бөгөөд саванд ус хийж дулаан өгөх арга хэмжээг авч байгаа гэв. Хүүхдийн амьсгалын чимээ дуулдаж байгаа. Хөл гар нь хугарсан байж болзошгүй байгаа аж. Хүүхдийг гаргаж ирсэн даруйд эмнэлгийн тусламж бэлэн байгаа аж.  Хүүхэд нүхэд гацаад 20 цаг өнгөрч байна.

Ар гэрийнхэнд нь сэтгэлзүйн тусламж үзүүлж ажиллаж байгаа хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe