Баянзүрх дүүргийн засаг даргаар И.Баттөгс томилогдож тамгаа гардан авлаа

.Graph
2026-05-28

Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргаар И.Баттөгсийг нийслэлийн шинэ засаг дарга батламжиллаа. Тус дүүргийн засаг дарга Г.Жаргалсайхан 5-р сарын 11-нд нийслэлийн засаг даргын I орлогчоор томилогдсоноор тус дүүрэг засаг даргагүй болсон юм.

Тиймээс Баянзүрх дүүргийн ИТХ 5-р сарын 20-нд хуралдаж, төлөөлөгч И.Баттөгсийг засаг даргаар сонгосон. Түүнийг МАН-ын бүлэг санал болгож, хуралд оролцсон 40 төлөөлөгч бүгд дэмжин, нийслэлийн засаг даргад уламжилсан. Нийслэл шинэ засаг даргатай болсноор Б.Пүрэвдагва захирамж гаргаж, И.Баттөгсийг хүлээн зөвшөөрчээ. И.Баттөгс өнөөдөр тамгаа хүлээж авлаа.

Боловсрол:

·         1990-1999 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 10 жилийн дунд сургууль

·         1999-2003 онд БНХАУ-ын Хэбэй их сургуулийг Олон Улсын эрх зүйч

·         2003-2006 онд Өвөр Монголын их сургуулийг Хууль зүйн магистр

·         2006-2009 онд МУИС-ийн СЭЗДС-ийг Эдийн засагч, санхүүгийн менежмент

·         2009-2013 онд МУИС-ийн СЭЗДС-ийг Эдийн засгийн магистр

·         2014-2016 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежментээр суралцаж төгссөн боловсролтой.

Ажлын туршлага:

·         2004-2005 онд “Мянганы барилга” ХХК-ийн хуулийн зөвлөх

·         2005-2009 онд “Эточэ” ХХК-ийн дэд захирал

·         2009-2012 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн

·         2012-2014 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга

·         2014-2020 онд НийслэлийнМэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн дарга

·         2020-2025 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

·         2025 оны 3-6 сард УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх

·         2025 оны 6-р сараас одоо хүртэл Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын зөвлөх.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe