Тэйлор Свифтийн “Eras Tour” рүү халдлага үйлдэхийг завдсан эрэгтэйд 15 жилийн хорих ял оноолоо

.Graph
2026-05-29

Австрийн шүүхээс 2024 онд дуучин Тэйлор Свифтийн Вена хотод хийх байсан тоглолтын үеэр Исламын улс (ISIS) бүлэглэлийн нэрийн өмнөөс халдлага үйлдэхийг завдсан 21 настай залууд 15 жилийн хорих ял оноолоо. Мөн хамсаатан болох өөр нэг залууд 12 жилийн ял оноосон байна. 

2024 оны наймдугаар сард Тэйлор Свифтийн “Eras” аян тоглолт Австрийн Вена хотноо товлогдсон ч халдлагын улмаас цуцлагдсан байдаг. Тус аялан тоглолт “Ernst Happl” стадиумд гурван өдөр болохоор төлөвлөгдсөн ч 200.000 үзэгчээ буцаасан байдаг. Прокурорын хэлэхдээ Beran A гэж нэрлэгдсэн залуугаас ямар нэг сэтгэцийн өвчин илрээгүй гэлээ. Beran A шүүх хурал эхлэхээс хэдхэн цагийн өмнө харамсаж буйгаа илэрхийлсэн байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe