2018 оны Азийн тэргүүн миссийн алтан титмийн эзэн Мисс Цогт-Очирын Аззаяа олон улсын тэмцээнд оролцож байсан туршлагатай миссүүдийн оролцдог "Miss Grand International Stars" тэмцээнд оролцож байна.
Энэхүү тэмцээнд дэлхийн 38 орноос 58 оролцогч бүсгүй хаант титэмд өрсөлдөх бөгөөд ялагч нь 100,000–1,000,000 ам.доллар-ын шагнал хүртэнэ.
Ялагчийг өнөөдөр тодруулах ба албан ёсны веб сайтын санал хураалт чухал үр нөлөөтэй байна.
Гала шоун дээр Top 10, дараа нь Top 5, эцэст нь 3 финалист үлдэх ба шүүгчид 70%, олон нийтийн санал 30% эзэлнэ. Санал өгөхдөө и-хэтэвч, онлайн банк, кредит карт, эсвэл крипто валютаар төлбөр хийх боломжтой.
Тэмцээний хөтөлбөрт соёлын үйл ажиллагаа, Тайландын хоол хийх сургалт, Ват Арун дуган орох, усан онгоцоор аялах гэх мэт олон төрлийн тэмцээн багтсан.
Аззаяа Цогт-Очир 1995 оны 5-р сарын 23-нд төрсөн.Miss Mongolia 2015 болон Miss Asia 2018 цолыг хүртсэн байна. Тэрбээр Miss International 2015 болон Miss Earth 2019 олон улсын тэмцээнүүдэд Монголыг төлөөлж оролцсон.
MGI All Stars нь 20–40 насны бүх эмэгтэй болон транс эмэгтэйчүүдэд нээлттэй бөгөөд гэр бүлтэй эсэх, хүүхэдтэй эсэхийг харгалздаггүй. Оролцогчид өмнө нь ямар нэгэн олон улсын тэмцээнд оролцсон боловч гол титэл хүртэж байгаагүй байх шаардлагатай.
Гала шоуг Данило Каррера удирдан явуулах бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Изабелла Менин, Лупита Жонс, Натали Глебова, Осмель Соуса зэрэг олон улсын нэрт хүмүүс орно.
Тэмцээний хуваарь дараах хуваарийн дагуу үргэлжилж байна.
2026.05.20 Угтан авах
2026.05.23 Соёлын үйл ажиллагаа
2026.05.25 Тайзны алхаа
2026.05.26 Ярилцлага / Portrait Challenge
2026.05.27 1-р урьдчилсан тойрог (Оройн хувцас болон "Нүүр будалгүй" тэмцээн)
2026.05.28 — 2-р урьдчилсан тойрог (Усны хувцасны тэмцээн)
2026.05.30 — Гала шоу
MGI All Stars "бүрэн нээлттэй оноо" тогтолцоог ашигласан нь тус тэмцээний онцлог юм — шүүгч бүрийн өгсөн оноо нийтэд шууд дэлгэцэн дээр харагдана. Шүүгчдэд 0.00–10.00 оноо өгөх эрх байдаг.
Top 18-д орох гурван "хурдан гарц" байдаг: World's Choice (олон нийтийн санал хамгийн их авсан), Best Runway болон Best Portrait ялагчид шууд финалд орно. Урьдчилсан тойрогт шүүгчдийн оноо 70%, олон нийтийн санал 30%-ийг эзэлнэ.
Сэтгэгдэл үлдээх