Хотын мега төслийг шалгах хүрээнд 2 хүнийг яллагдагчаар татжээ

.Graph
2026-05-29

Нийслэлд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг шалгах АТГ, ЦЕГ, ТЕГ-ын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг одоогийн байдлаар дараах байдлаар хянан шалгах ажиллагаа үргэлжилж байна. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг шалгахаар болсон.

  •  30 GB хэмжээтэй цахим файл болон 53 боть баримт материалыг гаргуулан авч шалгаж байна.
  •  Төсөл нэгж хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлага зэрэг 135 хүнээс мэдүүлэг авсан.
  •  Арилжааны банк дахь 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.
  •  7 газарт нэгжлэг, үзлэг хийсэн.
  •  Эд мөрийн баримтыг хураан авч цахим систем, гар утас, дансны мэдээлэл зэрэг 24 удаагийн үзлэг хийсэн.
  •  Давхардсан тоогоор 5 сэжигтнээс 10 удаа мэдүүлэг авсан.
  •  2 хүнийг яллагдагчаар татсан.
  •  2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Энэ хэрэгт 24 мега төсөл болон Туулын хурдны зам төсөл, 1-р тойрог зам төсөл, Сэлбэ дэд төв төслүүд хамаарч байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe