Заамарын уурхайн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа 40 гаруй цаг үргэлжилж байна

Ц.Чимэдцэеэ
2026-05-29

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт гурван настай хүүхэд унаж, аврах ажиллагаа 40 гаруй цаг үргэлжилж байна.

Тухайн цооног нь "Рэдбулкан" ХХК-ийн MV-015479 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд байрлах бөгөөд хүүхэд 2026 оны 5-р сарын 27-ны 13.30 цагийн орчимд цооногт унасан аж.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Хурандаа А.Дашням мэдээлэхдээ: 25–30 см диаметртэй, 30–50 метр гүн цооногт гурван настай хүүхэд унасан байсан. Могойн нүд камер ашиглаж үзэхэд 30 метр хавьцаа хөлөөрөө унасан байдалтай байгааг илрүүлсэн. Бугуйлдаж гаргах аргаар гаргаж авах гэсэн боловч амжилт олоогүй. Цооногийн нүхний өргөн 35 метр, урт 70 метр бөгөөд 3 дамжлагатай шатлан, нийт 32 метр орчим ухаад байна.

Аврагчид хамгийн сүүлд хүүхдийг аврахаар хөндлөн малтаж байна.

Ослын голомтод нийт 90 хүн, 22 автомашин, 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэл ажиллаж байгаа. Мөн ОБЕГ-ийн харьяа Уул уурхайн 09 дүгээр анги мэргэжлийн туслалцаа үзүүлж байна. 

АМГТТ-ийн Хайгуул ашиглалтын газрын дарга С.Ган-Очир Zarig.mn-д өгсөн ярилцлагадаа: Уул уурхайн компаниуд дүрмээ баримталж ажиллаж байсан бол ийм зүйл болохгүй байсан" гэж хэлсэн байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам: Бага насны хүүхдийг үйлдвэрлэлийн талбайд нэвтрүүлж эрсдэлд оруулсан нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байх тул Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу  Рэдбулкан ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж хариуцлага тооцож байгааг мэдэгдье.

Мэдээллийг

  • Ntv телевиз
  • Tv5 телевиз
  • Zarig.mn сайт
  • zogi.mn сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд, шуурхай дамжуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe