Дэлхийн поп од, дуучин Дуа Липа өчигдөр Лондоны "Old Marylebone Town Hall"-д Английн жүжигчин Каллум Тёрнертэй гэрлэлтээ бүртгүүлжээ.
"Old Marylebone Town Hall" нь гэрлэлт бүртгэх болон боловсролын төв хосолсон байгууламж, нэг ёсны захиргааны байр аж.
Уг барилгаас гарч ирсэн Дуа Липагийн өмссөн хослолыг дизайнер Даниел Розберри урлажээ.
Хамгийн гол нь хувцасны загвар 1971 онд гэрлэлтээ бүртгүүлж, 1978 онд хоёр тийш болсон "Роллин стоун|Rolling stone" хамтлагийн дуучин Мик Жагер, түүний экс Бианка Жагер нарыг эргэн санахад хүргэжээ.
Тэд 55 жилийн өмнө мөн гэрлэлтээ бүртгүүлэх үед Бианка Жагер "Yves Saint Laurent" брэндийн хослол өмссөн нь тухайн үедээ шинэлэг бйасан ба олон нийтийг талцуулах сэдэв болж байжээ.
Дуа Липагийн хувьд дээрхтэй төстэй хүрмийг алтлаг товчоор гоёсон нь "Schiaparelli" брэндийн өвөрмөц, зоригтой чимэглэлээр өөрийн онцлогийг шингээж, хуучны болон шинэлэг байдлыг хослуулан Бианка Жагерын сонголтод хүндэтгэл үзүүллээ хэмээн загварын хорхойтнууд шуугьж байна.
Харин хосууд хуримын ёслолоо Италид гурван хоног тэмдэглэхээр төлөвлөжээ. Даашинзыг нь Донателла Версаче эсвэл Симон Порте Жакемюс урлах ба тун удахгүй тодорхой болно хэмээн "Vogue" сэтгүүл мэдээлж байна.
Сэтгэгдэл үлдээх