Амьсгалах агаараас амьдрах орон байр хүртэл хүүхдийн эрх хангагдах ойлголтоос тасарчээ

Ц.Чимэдцэеэ
2026-06-01

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Манай улс амьсгалах агаараас эхлээд амьдрах орон байр хүртэл хүүхдийн эрх хангагдах, хамгаалагдах ойлголтоос тасарчээ.

Манай редакц энэ удаа хорвоод мэндлээд, чулуу хөдөлгөж ч амжаагүй байхад эрх нь хөндөгдөж буй бяцхан зүрх, удахгүй бүх зүйл сайхан болно гэсэн итгэлээ удахгүй шүүх шийдчих байх гэсэн эргэлзээгээр сольсон залуу гэр бүлийг онцолж байна.

2024.12 сар

Б.Гантулга болон түүний гэргий удахгүй мэндлэх үрээ цэвэр агаар, тохь тухтай орчинд хүлээж авах сан гэх зорилгоор өөрсөддөө тохирох нөхцөл, боломж бүхий орон сууц, зээлийн талаар судалж эхэлжээ.

2025.01.17

Хас банкны эко ногоон зээлийн харилцагч гэх "БрэндТрейд" ХХК-тай гэрээ байгуулж, Төв аймгийн сэргэлэн сумын нутагт 66 м.кв талбай бүхий хоёр давхар "Кубик хаус" захиалан урьдчилгаа болон 57.4 саяыг бэлнээр, үлдсэнийг нь банкны зээлээр төлөхөөр тохирсон. Тухайн байх гуравдугаар сарын 5-нд ашиглалтад орно хэмээн компанийн зүгээс мэдэгджээ. Үүгээр зогсохгүй тухайн үеийн сурталчилгаанд 45 хоногийн дотор оруулна гэж хүртэл олон нийтэд мэдээлж байсан.

2025.08 сар

Байрандаа орж чадаагүй байсан ба Хас банкны Эко хэлтэст гомдол гарган  шалгуулсан.

2025.09.10

Хас банк дахин дахин санал болгосны дагуу гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулах, хүлээх хугацаанд Б.Гантулгын гэр бүлийн орон сууц түрээслэх төлбөрийг "БрэндТрейд" ХХК-аас гаргуулах тухай тохирсон.

2025.10.24

Нүүж очсон ч захиалсан кубик хаус нь бэлэн болоогүй, дэд бүтэцдээ холбогдоогүй, өвлийн хүйтэнд халаалтгүй, ундуй сундуй байр хүлээж байсан.

2026.03 сар

"БрэндТрейд" ХХК удтал гэрээний үүргээ биелүүлээгүй, ойлголцох боломжгүй болсон тул иргэний хэргийн шүүхэд өгсөн.

Дээр дурдсан бүхий л хугацаанд нялх биетэй эхнэр, нярай хүүхдээ дагуулан түрээсийн байр дамжиж, цэвэр агаар мөрөөдөн аргаа барсан талаараа Б.Гантулга дурдаж байв. Тэд ороогүй байрныхаа Хас банкны зээлийг одоог хүртэл төлж байгаа ба цаг алдах тусам улам л хохирч буй. Сард ойролцоогоор 2.9 сая төгрөг зөвхөн зээлд зарцуулж байна. Цаашдаа нийт 200 сая төгрөгийн зээлийг 15 жил төлөх нөхцөлд хүрсэн.

Бидний ярилцлагад зөвхөн БрэндТрейд гэх компаниар зогсохгүй хувийн ашиг хонжоо харж, иргэдийг хохироход хүргээд, ардаас нь үнэн мөнөө ололцоод, хүний ёсоор хүлээж авах чадамжгүй банкны албан тушаалтнууд ч дурдагдаж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe