Барс 2 захаас 10 хороолол орчмын халуун усыг өнөөдрөөс хязгаарлана

.Graph
2026-06-02

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хуваарь гарсныг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас мэдээлсэн. Үүний дагуу энэ сарын 2-12-ны өдрүүдэд халуун ус тасалж, засвар хийх байршлуудыг танилцуулж байна.

  • Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг орчмын хэрэглэгчид
  • Талх чихэр ХХК, Драгон Холдинг ХХК, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨААТҮГ, Ач анагаах ухааны дээд сургууль орчмын хэрэглэгчид
  • Москва хороолол, Ханын материал, Баянхошуу орчмын хэрэглэгчидийн халуун усыг хязгаарлана. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe