Усны газрын дарга З.Батбаяр өнөөдрийг Монгол Улсын усны байгууламжийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх өдөр хэмээн онцлон тэмдэглэжээ.
Учир нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын хойморт орших Хэлтгий Цагаан нуурыг ширгээд 21 жил болсон байсныг Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлснээр буцаан сэргээжээ.
Ингэхдээ 1956 онд баригдсан Хархорины усалгааны системийн шуудууг сэргээн засварлаж, үр дүнд хүргэсэн байна.
Усны газрын дарга З.Батбаяр өнгөрсөн оны зургаадугаар сарын 18-нд "Хэлтгий цагаан нуурыг сэргээж Шинэ Хархорум хотын усны асуудлыг шийднэ" хэмээн хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдэгдэж байжээ.
Түүний цахим сүлжээнээ хуваалцсан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
Сэтгэгдэл үлдээх