МУГЖ Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар буцаан томиллоо

Ц.Чимэдцэеэ
2026-06-03

Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Дугараагийн Алтанхуягийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр (УДБЭТ)-ын захирлын үүрэгт ажилд буцаан томиллоо.

Энэ томилгоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны хоёрдугаар сарын шийдвэрт үндэслэжээ.

Учир нь Д.Алтанхуяг 2024 оны 10 дугаар сард тухайн үеийн Соёлын сайд Ч.Номингийн Б/15 тоот тушаалаар УДБЭТ-ын захирлаар сонгон шалгаруулалтгүйгээр түр томилогдсон. Удалгүй шинэ жилийн арга хэмжээ тэмэглэхдээ театрын барилгыг зохисгүй ашиглаж, замбараагүй байдал үүсгэсэн маргаанаар дараагийн сайд Ч.Ундрамын тушаалаар чөлөөлөгдсөн.

Энэ шийдвэрийг хууль бус хэмээн Захиргааны хэргийн шүүхэд өгч, шийдвэр гарсны дараа "Монголын шүүх үнэн зөв, шударга шийдвэр гаргалаа. Үнэн эрт, орой нь хамаагүй хэзээд ЗӨВ байдаг" хэмээн хэлж байжээ.

Анхны томилгоо нь шалгаруулалтын дүнд биш, түр томилгоо хэлбэрээр хийгдсэн байсан тул шүүхийн шийдвэрийн дараах энэ удаагийн томилгоо мөн "түр орлон гүйцэтгэгч" хэлбэрт хэвээр байна.

Байнгын захирлаар томилогдохын тулд яамнаас нээлттэй сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай хэвээр байгаа.

Д.Алтанхуяг бол АНУ-ын "Бостон балет" компанийн гоцлол бүжигчин, Италийн "Ла Скала", Японы "Комаки балет" компанийн хүндэт бүжигчнээр ажиллаж байсан Монголын балетын нэрт төлөөлөгч юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe