Хамгийн сүүлд буюу 2023 онд хийсэн судалгаагаар монголд 10 хүн тутмын 5 нь нойрны эмгэгтэй гэж оношлогджээ.
Мөн тус онд хэвлэгдсэн "Монголын нийт хүн амын дундах органик бус нойрны эмгэг ба нойрны чанар" судалгаанд оролцогчдын 49.4 хувь нь нойрны чанар муу гэж үнэлэгдсэн бол 37.3 хувь нь органик бус нойрны эмгэгтэй гэж дүгнэгдсэн байна. Үүгээр зогсохгүй ТТАА-ын нэгдсэн эмнэлгийн Нойрны төвөөр үйлчлүүлсэн 290 гаруй иргэдээс судалгаа авахад 230 гаруй иргэн буюу 80 орчим хувь нь нойрсох үеийн амьсгал тасалдах эмгэгтэй гэж тогтоогдсоны т 70 хувь нь 45-47 насны эрэгтэйчүүд байжээ.

АШУҮИС-ийн ректор, Монголын нойр судлалын нийгэмлэгийн тэргүүн Б.Дамдиндорж
Иймээс нойрны чанарыг сайжруулахын тулд:
Мөн Даллас дахь Хоол тэжээл ба Диетологийн Академийн хоол тэжээлийн мэргэжилтэн Каролин Сьюзиг нойронд нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол “таны хооллолтын хэв маяг” гэжээ.

Тэгвэл Нью-Йорк хотын нойрны эмгэгийн мэргэжилтэн, доктор Саема Тахир нойрны чанараа сайжруулахын тулд дараах хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөлөө.
Хушга, фисташки зэрэг самарт нойрны гол даавар болох мелатонин хамгийн өндөр агуулагддаг байна. Судалгаагаар мелатонин өндөр хэмжээгээр агуулагддаг хоол хүнс идэх нь чанартай нойр авахад нөлөөлдгийг тогтоожээ.
Киви нь хүний байгалийн нойрыг дэмждэг серотониноор баялаг тул нойрны чанарыг сайжруулдаг байна. Мөн B витанминаар баялаг.
Бууцайнд агуулагддаг магни нь бидний мэдрэлийн системийг тайвшруулж, илүү гүн унтахад тусалдаг. Тал аяга чанасан бууцай идэхэд өдөрт авах ёстой магнийн 20 хувь нөхөгддөг байна.
Триптофан хэмээх амин хүчил нь тахианд агуулагддаг. Үүнийг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэснээр та унтах ёстой цагтаа унтаж чадах нь. Мөн тахианаас гадна Өндөг, бяслаг, сүү, хулууны үр, загас зэрэгт триптофан агуулагддаг тул өдөр тутамдаа хэрэглэхийг санал болголоо.
Загас нь омега-3 тосны хүчлээр баялаг тул зүрх судас, танин мэдэхүйн эрүүл мэндийг сайжруулж, үрэвслийг бууруулдаг. Мөн тархины эсийн эрүүл үйл ажиллагааг дэмжиж, нойрны чанарыг сайжруулдаг байна.
Шош нь хоол боловсруулах системийг сайжруулдгаараа алдартай эслэг юм. Эрүүл гэдэс нь нойрны чанарт сайнаар нөлөөлдөг тул үүнийг санал болгожээ.
Сэтгэгдэл үлдээх