Уран бүтээлч Сан Б 150.000 ширхэг болор талст ашиглан Мэрилин Монрогийн тусгай хөргийг бүтээжээ

.Graph
2026-06-04

Английн Эссекс мужаас гаралтай зураач Сан Б шаргал үст Мэрилин Монрогийн 100 насны ойг тохиолдуулан өөрийн нэрт “Marilyn Monroe: Immortal” бүтээлээ дэлгэлээ. 

Тус уран бүтээлч нь орчин үеийн поп-арт зургийг маш өвөрмөц арга техникээр буюу кристалл ашиглан шигтгэж урладгаараа танигдсан нэгэн юм. 

Тэрээр Мэрилин Монрогийн хөргийг 150.000 ширхэг болор талст ашиглан бүтээсэн ба нийт 1000 цаг зарцуулжээ. Мөн уг зургийнхаа санааг “Marilyn Monroe 100” номын нүүр зургаас авсан аж.  Сан Б бүтээлээ “Тас хар дэвсгэр нь түүний сэтгэл зүй болон сэтгэл хөдлөлийн өнгө аясыг тодорхойлж байгаа. Харин нүд хэсэгт шигтгэсэн гялалзсан очир алмаз нь Норма Жин буюу Мэрилин Монрогийн  сэтгэл татам, гэнэн цайлган байдал болон мөнхийн гоо үзэсгэлэнг дүрсэлсэн” хэмээн тайлбарлажээ. 

38 настай уран бүтээлч өнгөрсөн удаад Хатан хаан II Элизабет, Диана гүнж, Бруно Марс зэрэг алдартнуудын хөргийг бүтээсэн байдаг. 



 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe