Мопед болон скүүтер зорчих чиглэлийг тодорхой болгож аюулгүй байдлыг хангуулах хүртэл үйлчилгээнд гаргахгүй

Г.Энэбиш
2026-06-05

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Засаг даргын 2026 оны “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387, 2026 оны “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжийг тус тус хянаж, хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий этгээдээс шийдвэр гаргуулан

  • түрээсийн мопед болон скутерээр зорчих чиглэл, байршил, гудамж, талбай, замын трансыг тодорхой болгох,
  • зөвшөөрлийг “Зөвшөөрлийн тухай” хуульд нийцүүлэх,
  •  18 насанд хүрээгүй иргэн ашиглах боломжгүй болгох,
  •  явган хүний замаар зорчуулахгүй тохиргоо тохируулга хийх,
  • бүрэн бүртгэлжүүлэх,

“Замын хөдөлгөөний тухай” хуульд заасан аюулгүй байдлыг бүрэн хангуулсны дараа үйл ажиллагаа явуулах талаар хүргүүлсэн албан бичгийн хүрээнд энгийн зөвшөөрлийн хэрэгжих хугацааг хойшлуулах, дурдагдсан нөхцөл байдал арилсны дараа үйл ажиллагаа явуулах болсон байна. Авлигатай тэмцэх газар нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжуудыг 2026.06.02-ний өдрийн А/820 дугаар захирамжаар хүчингүй болгосон тухай мэдэгдлээ.

Ингэснээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд өнөөдрөөс хуульд нийцүүлж, аюулгүй байдал бүрэн хангагдах хүртэл үйл ажиллагаа явуулахгүй аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe