Бичил тээврийн хэрэгслийн дүрэм зөрчсөн тохиолдолд торгоно

.Graph
2026-06-05

Явган зорчигч болон бичил тээврийн хэрэгсэл хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг баталлаа. Ингэснээр 18 насанд хүрсэн “Б” ангиллын жолооны эрхтэй иргэн зөвхөн автозамын баруун хэсгээр явах үүрэгтэй боллоо. 

Хэрэгжилт нь энэ сарын 30-наас эхлэх бөгөөд явган хүний зам дээр скүүтер, мопедууд явахыг хориглоод байна. 

Бичил тээврийн хэрэгсэл жолоодогч нь дүрэм зөрчсөн тохиолдолд дараах байдлаар торгоно.

  • Скүүтер, мопедтой явган хүний замаар зорчсон тохиолдолд 50.000 төгрөг
  • Явган гарцаар бичил тээврийн хэрэгслийг унаж гарсан тохиолдолд 50.000 төгрөг
  • 18 нас хүрээгүй иргэн жолоодсон тохиолдолд 100.000 төгрөг 
  • ААН-үүд хуульд заасан журмыг биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд 500.000төгрөг
  • Эцэг эхчүүд өөрийн E-Mongolia хаягаа насанд хүрээгүй хүүхдэдээ ашиглуулсан тохиолдолд 200.000 төгрөг 

Харин хэрэгжилтийг Засгийн газар болон, Нийслэлийн засаг даргын тамгын газар хариуцах бөгөөд цаашид авто замын хэрэгцээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн автомашины жолоочид бичил тээврийн хэрэгсэлийн жолоочдын авто зам дээр явах эрхийг нь хангаж, харилцан хүндэтгэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe