Нийслэлийн хэмжээнд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн харьяа нэгжүүдийг шалгана

.Graph
2026-06-05

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар НИТХ-ын тогтоолын төсөл болон цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ. Үүнд 

Хэт өндөр үнэтэй төлбөр авч байгаа авто зогсоолуудад хяналт шалгалт хийх ажлыг эхлүүлэх. Нийслэлийн хэмжээнд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн харьяа нэгжүүдийн тоо жагсаалт, түрээсийн төлбөрт зарцуулж буй зардлын мэдээллийг гаргах, Нийслэлийн өмчийн байранд түрээсээр сууж байгаа хуулийн этгээдүүдийн орлогын мэдээллийг нэгтгэж танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, холбогдох чиг үүргийн байгууллагуудын дарга нарт үүрэг болгожээ. Мөн хэт өндөр үнэтэй төлбөр авч байгаа авто зогсоолуудад хяналт шалгалт хийх ажлыг эхлүүлэх. Бродюр тойрсон асуудлуудад Нийслэлийн дотоод аудитын газраас 5 хоногын дотор хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж эргэж мэдээлэх. Иргэдийн эргэлзээг тайлж асуудлыг мухарлахыг үүрэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe