Филиппинд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

.Graph
2026-06-08

Филиппиний өмнөд хэсгийн гол арал болох Минданао арлын Женерал Сантос хотын эрэг орчимд орон нутгийн цагаар 07.37 цагт хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус улсын Галт уул судлал, газар хөдлөлтийн хүрээлэн уг газар хөдлөлтийг 7.0 магнитудын хүчтэй, 10 км (6.2 миль) гүнтэй гэж тогтоосон бол АНУ болон Германы  Геологийн судалгааны төв 7.8 магнитудын 50 км гүнтэй гэж тооцоолжээ.

Одоогоор 19 хүн амиа алдаж, 134 хүн бэртсэн гэж албаныхан мэдээллээ.

7.0 ба түүнээс дээш магнитуд нь маш хүчтэй буюу сүйрлийн газар хөдлөлтөд тооцогддог бөгөөд голомтын бүсдээ бүрэн сүйрэл дагуулдаг байна.

Нутгийн иргэдийн болон Филиппиний эрх баригчдын хуваалцсан бичлэгт газар хөдлөлтийн үеэр дэлгүүрийн үүдний танхим эвдэрч, түргэн хоолны сүлжээ болох “Jollibee” ресторан нурж байгааг харуулж байна. 

Үүнээс гадна  Индонез, Япон улсуудад цунамигийн дохио ирсэн тул холбогдох арга хэмжээ авч эхэлжээ. Филиппиний эрх баригчид эргийн бүс нутгуудыг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргаж, эрэг дагуух иргэдийг өндөрлөг газар руу нүүлгэн шилжүүлж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe