Монгол улсад 4 голомтод ховор төрлийн шүлхий дэгдэж, тарих вакцин хайж явна Шүлхийн голомтууд ариутгал халдваргүйтгэлийн бодисын хомсдолд орж болзошгүй байна. Баян-Өлгий, Ховд аймагт 4 сумдад САТ 1 төрлийн ховор төрлийн шүлхийн голомт дэгдээд байгаа юм.
Харин бидэнд хариу арга хэмжээ авах тухайн шүлхийний эсрэг дархлаажуулалтын вакцин алга. Шүлхий гараад 10 гаруй хоног болж байхад бид хойд хөршөөс вакцин худалдаж авахаар гуйгаад ирлээ гэж салбарын сайд нь Ц.Идэрбат мэдээллээ.
Одоогоор 4 сумдад 1000 гаруй малыг устгалд оруулжээ. Устгалт хөл хорио цааш үргэлжилнэ. Гэтэл баруун бүсэд ариутгал халдваргүйтгэлийн бодис тасрах эрсдэлтэй болоод байгааг орон нутгийн эх сурвалж мэдээлж байна. Улмаар энэ долоо хоногийн сүүлээр ариутгал халдваргүйтгэлийн бодис төвөөс ирэх сураг гарсан байна. Хэрэв халдварын голомт нэмэгдэж, өөр аймгуудад дэгдэхэд улсын ариутгал халдваргүйтгэлийн бодис хүрэлцэхгүй эрсдэлтэй байгааг ч орон нутгийнхан хэлж байна. Мөн бүрэн вакцинжуулсан гэтэл тухайн төрлийн өвчлөл Төв аймагт гарсан байна. Иймээс хаана хэн хариуцлага алдсан болохыг мөшгөн хариуцлага тооцно гэж мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх