Боловсролын зээлийн сангийн 10,2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлжээ

.Graph
2026-06-08

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан. 

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Одоо Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг ажиллагаанд шалгагдаж байгаа бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэргийг прокурорын хяналтын шатанд хянаж байна.

Тус сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш хугацаанд нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.доллар  буюу одоогийн ханшаар 10,2 тэрбум төгрөгийн гадаад зээлийг эргэн төлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe