Төв цэнгэлдэхийн зарагдсан газрыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

.Graph
2024-03-21

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Анх Төв цэнгэлдэхийн газар 38.6 га байсан бол одоо гурав дахин буурч 12.6 га болсон байна. 2008 оноос хойш Төв цэнгэлдэхийн 49 хувийг нийслэл, 51 хувийг Т.Нямдаваа гэдэг хүн эзэмшиж байна. Төв цэнгэлдэхийн газрыг эзэмшиж буй хувь хүн, компаниуд газрын төлбөр болон дуудлага худалдааны үнийг төлөөгүй байгаа юм. Тиймээс газрын суурь төлбөр болон дуудлага худалдааны үнийг нөхөн төлүүлнэ" гэлээ.

Мөн "2020 онд тус компани эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх шаардлага гараад дахин бүртгэлээ хийлгэсэн юм байна. Энэ үйл явцын үеэр Т.Нямдаваагийн итгэмлжлэлийн дагуу түүний охин Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэлээ өгөхдөө Т.Нямдаваа гэдэг хүний 100 хувийн эзэмшил хэмээх бичиг хийж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, мэдсээр байж ийм баримт бичиг гаргаж өгсөн нь залилангийн шинжтэй, хууль бус зүйл юм" гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe