Нийслэлийн төсвийн тодотгол: Трам зогсож, хагас коксон түлшинд 310 тэрбум төгрөг зарцуулна

Г.Энэбиш
2026-06-09

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НИТХ-д өргөн мэдүүлжээ. Төсвийн тодотголоор нийслэлийн орлогыг 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхлээгүй болон хэрэгжээгүй төслүүдээс хэмнэсэн 443.2 тэрбум төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл, түлшний хангамж зэрэг зайлшгүй шаардлагатай зардалд шилжүүлэхээр тусгасан байна.

Тодотголыг Төсвийн тухай хуулийн 34.2.2-т заасан “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэх” нөхцөл үүссэнтэй холбон боловсруулжээ. НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг 100 хувийн ирцтэйгээр хэлэлцсэн байна.

Нийслэлийн төсвийн тодотголоор орлогыг 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, трам болон гэрээ байгуулаагүй төслүүдээс хэмнэсэн 443.2 тэрбум төгрөгийг сайжруулсан түлш, шатахууны үнийн өсөлт болон өвөлжилтийн бэлтгэлд зарцуулахаар тусгажээ.

Төсвийн орлогын хэсэгт газрын дахин төлөвлөлт, гэр хорооллын хөгжлийн сангийн эх үүсвэрээс 32 тэрбум төгрөг, хувь хүний орлогын албан татварын буцаан олголтоос 5.5 тэрбум төгрөг, төсөвт байгууллагуудын өөрийн орлогоос 624 сая төгрөгийг нэмж төвлөрүүлэхээр тооцжээ.

Орлогыг 38,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх

  • Газрыг дахин төлөвлөх гэр хороолын хөгжлийн сангийн эх үүсвэр 32 тэрбум
  • ХХОАТ-ын буцаан олголт +5,500 сая төгрөг
  • Төсөвт байгууллагын өөрийн орлго +624 сая төгрөг

Харин зарлагын хэсэгт хөрөнгө оруулалтын зардлаас нийт 5-р сарын 31-нээр гэрээ байгуулагдаагүй 443.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тусгасан байна. Үүний 325 тэрбум төгрөг нь трамын төслийн хэрэгжилт зогссонтой холбоотойгоор, үлдсэн 118 тэрбум төгрөг нь гэрээ байгуулагдаагүй арга хэмжээ, төслүүдийг зогсоож тус эх үүсвэрийн хөрөнгийг өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулахаар болжээ.

Зарлага: Хөрөнгийн зардлын хэмнэлтээс 443,2 тэрбум төгрөг

  • Трам ажил зогссон 325 тэрбум төгрөг
  • Гэрээ байгуулаагүй тул арга хэмжээний зардал буурна 118 тэрбум төгрөг

Энэхүү эх үүсвэрийг өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах доорх ажлуудад зарцуулахаар тооцжээ.

Шаардлагатай зардал  481 тэрбум

  • Урсгал зардал 404 тэрбум. Үүнийг дараах байдлаар урсгал зардал хэлбэрээр зарцуулах аж. 

-Сайжруулсан шахмал, хагас коксон шахмал түлш 310 тэрбум

-Шатахууны үнийн өсөлтийн алдагдал 32 тэрбум

-Хот тохижилтийн зардал 29 тэрбум

-Орон нутгийн нөөц хөрөнгө 10 тэрбум

-Өвөлжилтийн бэлтгэл арга хэмжээ 7 тэрбум

-Хий болон мидлинг зуухны халаалтын татаас /захирагч/

-Хийн эргэлтийн хөрөнгө 8,6 тэрбум төгрөг

-Төсөьт байгууллагын өөрийн орлогоос байгууллагын НДШ% ХХОАТ өмнөх онд үүссэн өр төлбөр барагдуулах, энэ оны цалин НДШ-ийн зардал

-Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардал

-Багануур дүүрэгт зөөврийн усны үйлчилгээний зөрүү алдагдал

  • Хөрөнгийн зардал /5 сургууль, 1 цэцэрлэг/  21 тэрбум
  • Газрыг дахин төлөвлөх, гэр хорооолын хөгжлийн сан 52 тэрбум

Ингэснээр нийслэл энэ оны төсвийн тодотголоор хэрэгжиж эхлээгүй томоохон төслүүдийн хөрөнгийг танаж, өвлийн бэлтгэл, түлшний нөөц бүрдүүлэхэд төвлөрүүлэх бодлого барьж байгаа нь энэ аж.

 

Сэтгэгдэл үлдээх

ene zurgan deerh emgtei hen yum ene medeetei yamr holbootoi hen gedg hun ntr gegiig n bichdeggui yumuu

tsog

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe