Дональд Трамп NBA-ийн финалын тоглолт үзсэн анхны Ерөнхийлөгч боллоо

.Graph
2026-06-09

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп NBA-ийн финалын тоглолтын гурав дахь тоглолт болох  “New York Knicks”, “San Antonio Spurs” багуудын тоглолтыг үзэхээр ирсэн нь олны анхаарлыг татлаа. 

Учир нь өмнө нь ерөнхийлөгчид NBA-ийн тоглолтыг үзэж харагдадгүй байжээ. Ийнхүү тэрээр тус тоглолтыг үзсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч хэмээн нэрлэгдээд байна. 

Трамп “Нью-Йорк Никс” багийн эзэн Жэймс Доланы урилгаар ач охин Кай Трампын хамт ирсэн аж. 

27 жилийн дараа NBA-гийн шигшээд дахин шалгарсан "Никс" баг эхний хоёр тоглолтод дараалан ялсан бол ''Спөрс" 115:111-ээр илүүрхсэнээр цувралыг ойртууллаа. Финалын дөрөв дэх тоглолт маргааш буюу лхагва гарагт болох юм. 

Энэ удаагийн тоглолтод  Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани болон жүжигчин Бен Стиллер, Тимоти Чаламет, найруулагч Спайк Ли, инээдмийн жүжигчин Трейси Морган, реппер Фат Жо, Жэй-Зи зэрэг холливудын алдартнууд иржээ. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe