Богдхан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор Залаатын ам болон Хүрэл тогоотын бүсийн нийт 2000 га талбайд энэ сарын 9-10-ны өдрүүдэд бактерийн бэлдмэл цацаж байна.Үүнтэй холбогдуулан иргэдийг ойд аялж зугаалах, алхалт хийх, спортоор хичээллэх зэрэг үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарлаж, 14 хоногийн хугацаанд тус бүсэд зорчихгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас зөвлөжээ.Энэхүү арга хэмжээ нь ойн эрүүл мэндийг хамгаалах, хөнөөлт шавжийн олшролоос урьдчилан сэргийлэхэд чиглэж байна.
Сэтгэгдэл үлдээх