Судалгаагаар Z үеийнхний 79 хувь нь алдартай болохоос илүү хувийн амьдралаа илүүд үздэг

.Graph
2026-06-10

2023 оны Morning Consult судалгаагаар Gen Z үеийнхний 56 хувь нь контент бүтээгч, нөлөөлөгч болохыг хүсдэг гэж тогтоож байсан бол энэ сард гарсан Yahoo/YouGo-ийн асуулгад ердөө таван хувь нь л нөлөөлөгч болохыг хүсдэг гэсэн тооцоолол гарчээ. 

Тус судалгаанд оролцогчдын 18 хувь нь алдартан бус энгийн бизнес эрхлэгч болох хүсэлтэй гэсэн бол 17 хувь нь профессор, 14 хувь нь эмч болохыг хүсдэг гэжээ. 

Мөн Z үеийн судалгааны байгууллага болох The Up and Up -ийн тооцоолсноор тус үеийнхний 79 хувь нь алдартай болохоос илүү хувийн амьдралаа илүүд үздэг гэж хариулсан бол есөн хувь нь л ямар нэг байдлаар алдартай болохыг хүсдэг гэсэн аж. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe