90 мянган иргэний эзэмшиж буй газрыг өмчлүүлнэ

.Graph
2026-06-10

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль нь 2002 онд батлагдаж, 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус хуулийг 2028 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.

Нийслэлийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 хүртэл га эзэмшиж буй газрыг иргэнд өмчлүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд 2003-2025 онд нийслэлийн 213,579 иргэнд 11,396 га газрыг өмчлүүлсэн буюу нийслэлд бүртгэлтэй нийт иргэд (1,796,045)-ийн 12 хувь нь нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхээ эдэлсэн байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 05 ны өдрийн 25/134 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор “Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталсан бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт 2026 онд 2843 иргэний 156.42 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ.

Иймд нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх аянг 2026 оны 06 дугаар 10-19 өдрийн 09:00-16:00 цагын хооронд хуваарийн дагуу дүүрэг бүрт зохион байгуулна. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор нийслэлийн хэмжээнд эзэмших эрхийг өмчлөх эрх рүү шилжүүлэх боломжтой 114,021 нэгж талбарын газар ашиглалтын байдлын судалгааг гаргаж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хүргүүлсэн бөгөөд үүнээс газар дээрээ 2-30 жил амьдарсан өмчлөх боломжтой 99,517 нэгж талбарын мэдээллийг манай албанд ирүүлсэн тул газрын кадастрын мэдээллийн системд утасны дугаар нь бүртгэлтэй 37,714 газар эзэмшигч иргэнд масс мессеж илгээх гэх мэт ажлыг аяны хүрээнд зохион байгуулан ажиллаж байна.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe