Б.Батцэцэг: Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Г.Хонгор удаа дараа хууль, дүрэм зөрчиж байсан

.Graph
2026-06-10

Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар  хэвлэлийн бага хурал хийсэн ТУЗ-ийн гишүүн асан Г.Хонгорын мэдэгдлийн талаар тус банкнаас тодруулллаа. Улмаар Г.Хонгор нь Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа удаа дараа хууль бус үйлдэл гаргасан гэв.

Тухайлбал

1. Банкны дотоод сургалтын зардлаас 2025.01.10, 2025.02.13, 2025.04.01-ний өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр 3,0 сая төгрөгийг ТУЗ-ийн гишүүн Г.Хонгорын Хятад хэлний сургалтын төлбөрийг төлсөн бөгөөд уг асуудалд Үндэсний аудитын газар шалгалтаар тогтоогдоод байна. (санхүүгийн баримттай)

2. Мөн ТУЗ-ийн гишүүн гэдэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж МУХБ-ны төлбөрт хураан авч, худалдан борлуулж байсан Ханхиллс хотхоны 19 ширхэг орон сууцнаас хөнгөлөлттэй үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр, жагсаалтаар бус байдлаар 2 орон сууц авахаар ажилтнуудад дарамт, шахалт үзүүлсэн үйлдлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан. (Эрсдэлийн удирдлагын хорооны хуралд холбогдох нэгжээс танилцуулагдсан)

3. Г.Хонгор нь 2026 оны 01 дүгээр сард Банканд “бурхны хөрөг” 700,000 төгрөгөөр шахсан бөгөөд банканд бурхан худалдаж авах батлагдсан төсөв байхгүй учир Газрын захирлууд хуримтлал үүсгэж ТУЗ-ийн гишүүн Г.Хонгорт төлж барагдуулсан.

4. Г.Хонгор нь МУХБ-ны байранд өөрт нь зориулж “албан өрөө” гаргаж өгөхийг шаардаж гаргуулж сууж байсан.

5. МУХБ-ны өмчлөлийн В1 давхрын 40 тоот авто зогсоолд байнга автомашинаа тавихаар 3 машины дугаар (0995 УБУ, 6688 УБЦ, 2279 УБЕ) өгч нэг зогсоолыг хувийн өмч мэт үнэ төлбөргүйгээр өнөөдрийг хүртэл ашигласаар байна.

6. 2025.06.30-ны өдрөөс 2025.07.10-ны өдөр хувийн автомашинаараа дотоод томилолт нэрээр 3,523,000 төгрөгийг банкнаас (ТУЗ-ийн даргын зөвшөөрөлтэй) гаргуулан авч Хөвсгөл, Увс, Ховд, Говь-Алтай аймгуудаар ажилласан гэх боловч томилолтын тайлан нь “төслүүдийн хэрэгжилттэй танилцаж цаашид авах арга хэмжээний санал боловсруулах” гэснээр хаасан байна. Дээрх тайлангаас үзэхэд ТУЗ-ийн гишүүн Г.Хонгор нь ээлжийн амралт авахдаа МУХБ-аас томилолт нэрээр 3,523,000 төгрөгийг авсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe