Бичил болон ЖДҮ эрхлэгчдийн 3 ажилтныг НДШ-ийг 24 сарын турш 50 хувь хөнгөлнө

.Graph
2026-06-10

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ" гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. 

Тэтгэврийн даатгалын сангийн урт, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн параметрийн болон бүтцийн шинэчлэлийг даатгуулагч, ажил олгогч, тэтгэвэр авагч болон улсын төсөвт үзүүлэх ачааллыг харгалзан аажмаар, зохистой байдлаар үе шаттай хэрэгжүүлэх, залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байна. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.

2025 онд 63 мянган ажил олгогч 3.3 их наяд төгрөгийн НДШ төлжээ. Шимтгэл төлөгч компани, байгууллагын 10-ын 7 нь буюу 69 хувь нь нийт орлогын 5 хувийг бүрдүүлдэг, 1-5 ажилтантай байна. 

  • Гарааны болон бичил, ЖДҮ эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлтийг тусгаж, 3 жилийн хугацаанд 3 ажилтныг НДШ-ээс чөлөөлөх заалт оруулжээ.
  • Албан бус хөдөлмөр эрхлэгч бүртгүүлж, НДШ төлбөл эхний 24 сарын шимтгэлийг 50 хувь хөнгөлөх юм.
  • Ажил олгогчийн шимтгэл төлөх цалинд дээд хязгаар тогтооно. Давсан цалинг шимтгэлээс бүрэн чөлөөлнө.
  • Оюутан, ахмад настан ажил эрхэлбэл шимтгэлээс бүрэн чөлөөлснөөр 119.5 тэрбумыг чөлөөлнө.
  • Давхар ажил эрхэлбэл шимтгэлээс чөлөөлнө. Зөвхөн нэг л ажлын цалин шимтгэлтэй.
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг 0.1-0.9%-иар багасгана.
  • Даатгуулагч хэд, хэдэн ажил давхар гэрээгээр эрхэлбэл 2 хүртэлх гэрээг өөрөө сонгож, НДШ төлж болно.

Зэрэг уян хатан бөгөөд урт хугацаандаа НДШ тогтвортой төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгодог байхаар хуулийн төсөлд тусгажээ. Энэхүү хууль батлагдсанаар одоо тэтгэвэр авч байгаа өндөр настангуудын тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх аж. Манай улсын дундаж наслалт сүүлийн 20 жилд 7,2 жилээр уртсаж 2024 оны байдлаар эрэгтэйчүүд 64, эмэгтэйчүүд 71 насалж байна. 

Бага орлоготой тэтгэвэр авагчийн нийгмийн хамгааллын том баталгаа бол баталгаат тэтгэвэр,дараагийнх нь өнөөдрийн тогтолцоо болох Тэтгэврийн даатгалын сангаас авах тэтгэвэр, нэмэх нь ажил олгогчийн дэмжлэгтэй хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн 3 хэсгээс тогтоолгох боломжтой болох юм байна. Манай улсад нийт 504 мянган иргэн тэтгэвэр авч байна. Эдгээр хүмүүст 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэврээр хангана. Энэ нь хэр олон жил шимтгэл төлснөөс шалтгаалан шатлалтайгаар үнэ тогтоно. Тухайлбал, 10 жил ажиллаж 769 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол 150 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр авна. Нэг сая төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол 140 мянган төгрөг авна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe