Зудын улмаас ноолуурын нийлүүлэлт буурах эрсдэлтэй байна

Ч.Соёлжингоо
2024-03-21

Дэлхийн ноолуур бэлтгэлийн ойролцоогоор 40 орчим хувийг Монгол улс, 48 хувийг БНХАУ, үлдсэн 12 хувийг Иран, Афганистан гэх мэт орнууд бүрдүүлдэг. Зудын нөхцөл байдлаас үүдэж ноолуурын бэлтгэл ажлын нөхцөл байдал сайнгүй байна. 

Зуд 

  1. Малчдын ядуурлын нэг шалтгаан нь зуд болж байна
  2. Улсын хэмжээнд одоогоор 6 сая мал хорогдсон.
  3. Эрсдэлийн удирдлагын газраас 20 сая мал хорогдох урьдчилсан тооцоо гаргав.
  4. 20.000 малчин өрх 70% малын хорогдолтой болох эрсдэлтэй. 

Монгол ноолуур 

  • 2023 оны байдлаар нэг кг ноолуурын дундаж үнэ 160.000₮ 
  • Нэг малчин өрхийн ноолуураас олох дундаж орлого 4.2 сая ₮
  • Монгол үүлдрийн ямааны гол онцлог нь маш нарийн уян, зөөлөн ноолууртай. 

Засгийн Газраас хэрэгжүүлж буй бодлого

  • Засгийн газраас ноолуурын худалдан авалтыг дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгож байна. 
  • 2023 онд гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 168 тэрбум төгрөгийн зээл олгожээ. 
  • Энэ нь 2022 онд олгож байсан гурван хувийн хүүтэй хоёр жилийн хугацаатай зээлтэй харьцуулахад зээлийн хэмжээ 38% өссөн үзүүлэлт юм. 

Ноолуурын эрэлт жилд 6% өсдөг

  1. Дэлхийн хэмжээнд 27 мянган тонн ноолуур бэлтгэж байгаагаас 10.5 мянган тонн буюу 39%-ийг Монгол Улс дангаар бүрдүүлдэг. 
  2. Ноос ноолуурын салбарынхан 2023 онд 398 сая ам.долларын экспорт хийв.
  3. Энэ жил нэг кг ноолуурын үнэ 140-150 мянган ₮ хүрэх төлөвтэй байна. 

Зудын улмаас нийлүүлэлт буурна

1. Монгол Улс 2022 онд 3100 тонн бэлтгэн нийлүүлсэн. 

2. 2023 онд нийлүүлэлт 3400 тонн буюу 8% өссөн. 

3. Бэлтгэл ажил хүндрэлтэй байгаагаас үүдэж 2024 онд нийлүүлэлт буурна гэдгийг албаныхан онцолж байна.

  • Дэлхийн ноолуурын эрэлт 2030 он хүртэл тогтвортой 6% өсөлттэй байна гэдгийг шинжээчид мэдээлсэн. 
  • Харин Монгол Улсын хувьд зудад одоогоор 6 сая малаа алдаж, цаашид энэ тоо 20 саяд хүрч болзошгүй хэмээх тооцоолол гарсан. 
  • Зудын нөхцөл байдал дээрдээгүй энэ цаг үед ноолуурын нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлөхийг тогтооход эрт байна. 
  • Монгол Улсын 300 мянган малчин иргэд санхүүгийн хамгийн чухал эх үүсвэр ийнхүү алдаж байгаа нь ядуурал улам хавтгайрах шалтгаан болох юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe