Хүн төрөлхтнийг нэг сарын турш хөлбөмбөгөөр амьсгалуулдаг өдрүүд өнөөдрөөс эхэлж байна. 23 дахь удаагийн ДАШТ өнгөрсөн шөнө Мексик талбайдаа Өмнөд Африкийн шигшээг хүлээн авсан тоглолт дэлхий даяар шүглийн дууг тачигнуулснаар эхэллээ. Энэ удаагийн ДАШТ гурван улс хамтран зохион байгуулж байгаа гэдгээс эхлээд онцлог ихтэй болж байгаа билээ. Тэгвэл 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээс өмнө та юу мэдсэн байх ёстой вэ?
-1994 онд АНУ дангаараа хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж байсан бол энэ удаад түүхэндээ анх удаа АНУ, Мексик, Канад гэсэн гурван улс хамтран зохион байгуулж байна
-Хөлбөмбөгийн ДАШТ анх 1930 онд Уругвай улсад зохион байгуулагдаж байснаас хойш Япон, Өмнөд Солонгос гэсэн хоёр улс л хамтарч зохион байгуулж байсан
-2026 оны ДАШТ-нд нийт 48 баг оролцож байгаа нь мөн анх удаагийнх болж байна
-Канад, Мексик улсуудад тус бүр 13 тоглолт явагдах бол үлдсэн 78 тоглолт АНУ-ын 11 хотод явагдана. Ялангуяа шөвгийн наймаас хойш бүх тоглолтыг АНУ зохион байгуулах учир Монголчууд бид АНУ-ын цагаар тоглолтуудыг хүлээн авч үзнэ
-Гурван улсын 16 хотын цэнгэлдэх хүрээлэнд тоглолтууд зохион байгуулагдана
-ДАШТ-ний эхний тоглолтын шүгэл дуугарснаас хойш аварга баг алтан цомыг өргөх хүртэл яг нэг сарын хугацаанд зохион байгуулагддаг бол энэ жил 7 хоног илүү үргэлжлэх болно
-Америк тивд зохион байгуулагдаж байгаа эрэгтэйчүүдийн ес дэх ДАШТ. Үүнээс наймд нь Өмнөд Америкийн баг түрүүлж байсан бол 2014 онд Бразилд болсон ДАШТ Германы шигшээ түрүүлсэн цорын ганц тохиолдол
-Хэт халууны улмаас эхний болон хоёрдугаар үеийн дундуур гурван минутын усны завсарлага гаргаж өгсөн. Энэ завсарлагаа нь мөн шууд дамжуулалт хийж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэмэлт сурталчилгаа гаргах боломж болж байгаа юм
-Сэлгээнд сууж байгаа тоглогч 10 секунтын дотор талбайгаас гарах ёстой,
Хажуугаас бөмбөг тоглолтод оролцуулах үедээ таваас илүү секунд барьж болохгүй,
Гэмтсэн болон хуудас авч хөөгдсөн тоглогчийг нэг минутын дотор талбайгаас гаргах зэрэг тоглолтын хугацаанаас авдаг идэвхгүй үйлдлүүдийг зогсоох дүрэм зааж өгсөн байна
-Аргентины Л.Месси болон Португалийн К.Роналду нар зургаан ДАШТ-нд оролцсон анхны эрэгтэй тоглогчид болж түүхэнд бичигдэж байна
-2026 оны ДАШТ-нд Шотландын хаалгач Крэйг Гордон 43 настайдаа оролцож байгаагаар хамгийн ахмад настай тоглогч болж байгаа бол 17 нас 240 өдөр Мексикийн Гильберто Мора хамгийн залуу тоглогч болж байна
-Германы алдарт довтлогч М.Клозегийн 16 гоолыг эвдэх хамгийн боломжтой тоглогчоор Аргентины Л.Месси, Францын К.Мбаппе нар нэрлэгдэж байна
Ингээд дэлхий дээрх хамгийн их үзэгчтэй буюу найман тэрбум хүнийг нэг сарын турш баяр цэнгэлд умбуулдаг хөлбөмбөгийн ДАШТ-ээ таалан сууж тухлан үзээрэй.
Сэтгэгдэл үлдээх