Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн шөнө Мексик-Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын тоглолтоор эхэллээ. Энэ удаагийн ДАШТ бол 3 улсад зохион байгуулагдаж, 48 улс оролцож байгаа гэдгээрээ өмнөх жилүүдээс онцлог. Зохион байгуулагч гурван улс нь АНУ, Мексик, Канад. Эхний тоглолт АНУ-д хуваарилагдсан учир АНУ дахь нээлт түрүүлж болсон. Үүнийг дагаад Ерөнхийлөгч Доналд Трампын хэрэгжүүлж буй улс төрийн бодлого ДАШТ-д хэрхэн нөлөөлж байгаа нь анхаарал татаж байна.
Визний шалгуурыг чангалснаар Сомалийн шүүгчийг хил давуулсангүй
Сомалийн шүүгч Омар Абдулкадир Артаныг террорист байгууллагатай холбоотой байж болзошгүй гэж Майамигийн олон улсын нисэх онгоцны буудлаас нутаг буцаав. Трамп терроризм, хууль бус цагаачлалаас сэргийлэх зорилгоор виз мэдүүлэгчдэд тавих шалгуурыг чангалсан нь ийнхүү хэрэгжсэн байна. Зөвхөн үүнээс гадна шүүгч, спортын ажилтнууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид виз авах хугацаа сунжирч, тэмцээний зохион байгуулалтад хүндрэл учрах тохиолдол байгаа юм.
Ираны шигшээ баг шахалтад орж байна
АНУ болон Иран улсын харилцаа тогтворгүй байгаа билээ. Ганцхан хоногийн өмнө буюу 6-р сарын 11-ний өдөр АНУ дахин довтолж, Ираны тал Ормузын хоолойг бүрэн хаасан. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын тал ДАШТ-д оролцох Ираны шигшээ багт виз олгохоос татгалзсан юм. Тодруулбал, АНУ талаас Ираны багийг бэлтгэлээ АНУ-аас гадна хийж, зөвхөн тоглох өдрөө л хил давах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс Ираны баг Мексикт бэлтгэлийн баазаа байгуулсан байна. Үүнийг шинжээчид Ираны багийн бэлтгэл сургуулилтад сөргөөр нөлөөлж байгаа гэж үзэж байгаа юм.
Аяллын хоригт орсон хөл бөмбөгийн фанатууд
Трампын засаг захиргаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Иран, Гаити гэх мэт зарим улсын иргэнийг АНУ-д нэвтрэх эрхийг хязгаарласан. Тиймээс ДАШТ-д оролцож буй зарим улсын хөгжөөн дэмжигчид виз авах, хилээр нэвтрэхэд хүндрэлтэй болж, ДАШТ-д оролцож буй улсуудын хөгжөөн дэмжигчдийн оролцоо буурч, FIFA-ийн “дэлхийн бүх хүнд нээлттэй тэмцээн” гэсэн зарчим зөрчигдөж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Human Rights Watch болон Amnesty International зэрэг хүний эрхийн байгууллагууд Трампын бодлого хүний эрхийг зөрчиж байна гэж мэдэгдээд байна. Нөгөө талаар визний баталгааны мөнгө байршуулахыг ДАШТ-д зориулсан цуцалсан билээ.
FIFA төвийг сахих бодлогоосоо ухарсан уу
FIFA-ийн Ерөнхийлөгч Gianni Infantino Трамптай олон удаа хамтран ажиллаж, Цагаан ордны арга хэмжээнд оролцсон байна. Ингэснээр FIFA улс төрийн хувьд төвийг сахих зарчмаасаа хазайж байна, улс төржиж байна гэсэн шүүмжлэл гараад зогсохгүй зарим оронд FIFA-ийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Спортын дипломат бодлого
Трамп энэ удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-ийг улс төрийн болон дипломат харилцааны хэрэгсэл ыолгон ашиглаж байна. Тухайлбал,
Нэг талаар Трамп энэхүү ДАШТ-ийг нэр хүндээ өсгөх боломж гэж харан, гадаад бодлогын зөөлөн хүчний хэрэгсэл болгон ашиглаж байна гэж харж болно. Гэхдээ нөгөө талд хүний эрх үү, үндэсний аюулгүй байдал уу гэсэн сонголтоос үндэсний аюулгүй байдал гэх сонголтыг хийж хүний эрхийг зөрчиж байна гэх шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх