СХД-ийн 14-р хорооны явган замыг хуулж эхэлжээ

Ц.Чимэдцэеэ
2026-06-12

Хувь хүний орлогын албан татвар(ХХОАТ) 10 хувь байгааг 1 хувь болгон бууруулах УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн санаачилгыг эрх баригчид төсвийн орлого багасаж, төрийн үйлчилгээ доголдох эрсдэлтэй хэмээн эсэргүүцсэн билээ.

Дээрх мэт Татварын "багц" хуулийн төслүүдийг хэлэлцэж буй эдгээр өдрүүдэд иргэдээс татварлаж бүрдүүлдэг төсвийн орлогоор хийдэг ажлуудыг анхаарах нь зүйн.

Тэгвэл СХД-ийн 14-р хорооны нүдэнд харагдах гэмтэлгүй, эдэлгээ хуучраагүй, чанар муудаагүй явган замыг хуулж байна.

Энэхүү замыг солих, хуулах, шинэчлэх талаар оршин суугчдаас санал аваагүй хэмээн мэдээлж байна. Харин нэр нь тодорхойгүй Хэсгийн ахлагч иргэдийг уг асуудалтай холбоотой "юм хэлж болохгүй" хэмээжээ.

Тухайн иргэдэд учирч болох болзошгүй эрсдэлээс сэргийлэн нэр, зургийг нууцлав.

Ташрамд дурдахад нийт иргэний ХХОАТ-ыг 1 хувь болгоход улсын төсвийн орлого 5.4 их наяд төгрөгөөр тасарна гэсэн.

Харин нээлттэй тендерийн мэдээллээс харахад Чингисийн өргөн чөлөө, Их тойруу гэх мэт хотын төвийн томоохон гудамж, өргөн чөлөөний явган замыг хэсэгчлэн шинэчлэх нэг багц ажил нь дангаараа 2.5-аас 6.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe