Нийслэл 2,9 их наядын бонд гаргасан ч 42 хувийг нь ашиглаагүй

Г.Энэбиш
2026-06-15

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 онд шинэчлэн баталснаар Улаанбаатар хот санхүүгийн зах зээлд бонд гаргах эрхтэй болсон Ингээд хамгийн анх Нийслэл бонд нэртэй 200 тэрбум төгрөгийн бондыг гаргасан бол гадаад зах зээлээс 500 сая долларын бондыг тус тус татан төвлөрүүлсэн юм. Ийнхүү нийтдээ 2,9 их наяд төгрөгийн үнэт цааснаас нийслэл гаргаж захиран зарцуулж байна. Гэвч бэлтгэл ажил хангагдаагүйгээс үнэт цаасны 42 хувь буюу 1.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг ашиглаагүй хүүнд идэгдэж байна гэсэн үг.  
            Бондын хүүгийн хүндрэл

Гаргасан бондуудын хүү маш өндөр буюу 1-3 жилийн хугацаатай 12-14 хувийн хүүтэй байна. Хүү өндөр хугацаа богино байгаа нь эргэн төлөлтөд их бага хэмжээний дарамт учруулах эрсдэлтэй гэсэн үг. 

Жишээ нь ОУ-аас татан төвлөрүүлсэн 500 сая бондын хөрөнгөөр сэлбэ дэд төв нэртэй төслийг санхүүжүүлсэн. Гэтэл Баянхошуунд хэрэгжиж байгаа "Сэлбэ сэргэлт" нэртэй төсөл нь нэг мкв нь 3,7 сая төгрөгийн өртгөөр босож байгаа. Мөн тус төсөл дээр эдийн засгийн тооцоололгүй хэрэгжүүлсэн гэсэн асуудал үүслээ. Тус төслийн гүйцэтгэгчээр НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар нар тендер авсан зэргээр олны бухимдлыг төрүүлээд байна. Хотын төвийн бүсэд баригдаж буй барилгатай тэнцүү хэмжээний ашиглалтад оруулж иргэдэд зарах гэж байгаа нь олны анхаарлыг татаад байна. Хямд үнээр иргэдээ орон сууцаар хангах, утаа орчны бохирдлыг бууруулах ажил яг хаана гээгдэв.

Төр газрыг нь чөлөөлж, төр өөрөө хийсэн төсөл энгийн иргэдийнхээ худалдан авч барахгүй хэмжээний өндөр үнийн дүнгээр гүйцэтгэгдэж байгаа нь төр биш хувийн хэвшил хийх ажил руу орчны хор уршгийг гэрчилж байна.

Гадаад зах зээлд гаргасан 500 сая ам долларын бонд нь 5 жилийн хугацаатай, 7,7 хувийн хүүтэй байна. 2024 онд гаргасан 500 тэрбум төгрөгийн дотоод бондоос 2025 оны 6 сард хүү болон үндсэн төлбөрт нийт 212 тэрбум төгрөг , 85,5 тэрбум төгрөг гэх мэтээр эргэн төлөлт эхэлжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe