НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж нийт 104 суудлыг эзэлж байна. Нийт суудлын 62.5 хувьд нь 19 төлөөлөгчид төвлөрчээ. Мөн 10 төлөөлөгч байгууллагын гүйцэтгэх удирдлагын албан тушаал эрхлэхийн зэрэгцээ бусад байгууллагын ТУЗ-ийн түвшний шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцсоор байгаа юм.
5 байгууллагад ТУЗ-ийн дарга, гишүүнээр хавсран ажиллаж байгаа төлөөлөгчид:
Г.Батзориг, Т.Даваадалай
4 байгууллагад ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа төлөөлөгчид:
А.Амартүвшин, С.Даваасүрэн, Т.Батцогт, З.Төмөртөөмөөө
3 байгууллагад ТУЗ-ийн дарга, гишүүнээр хавсран ажиллаж байгаа 13 төлөөлөгч:
Д.Ихбаяр, Л.Ариунтуяа, Ж.Батбаясгалан, Ц.Баттөр, Ч.Батзориг, Б.Мөнхбат, Ч.Мэндбаяр, Б.Мягмар, Т.Отгонболд, Б.Сэмжидмаа, Б.Хуягбаатар, Э.Энхтөр, Л.Хосбаяр
Гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн дарга, гишүүнээр хавсран ажиллаж байгаа 10 төлөөлөгч:
Ч.Мэндбаяр ОСНААУГ-ын дарга
Б.Мягмар Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн захирал
Т.Отгонболд Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч
Д.Отгонсүрэн Налуу Ухаа эдийн засгийн тусгай бүсийн захирагч
З.Төмөртөөмөө Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн захирал
Ц.Төрхүү Ус сувагийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга
Д.Ундармаа Нийслэлийн ЖДҮЭДТөв НӨҮГ-ын дарга
Э.Хулан Улаанбаатар спорт менежмент ХК-ийн захирал
Б.Хуягбаатар Зорчигч тээвэр-1 ОНӨААТҮГ-ын захирал
Э.Энхтөр Зорчигч тээвэр-2 ОНӨААТҮГ-ын захирал тус тус ажиллаж байна. Эдгээр компаниуд нь Нийслэлийн Засаг даргын шууд удирдлага дор байдаг. Тэгвэл 45 төлөөлөгчийн 43 нь тухайн компаниудад нэгээс дээш албан тушаал давхар хашиж байгаа нь Нийслэлийн Засаг даргын шууд удирдлага дор орж хяналт тавих эрхээ алдаж байгаа жишиг юм. Уг нь иргэдийн саналаар сонгогдсон төлөөлөгчдийн үндсэн хийх ажил нь нийслэлээс хэрэгжүүлж байгаа ажилд хяналт тавих, иргэдийн эрх ашгийг хангах байдаг билээ.
Сэтгэгдэл үлдээх