З.Мэндсайхан: Нийслэлийн төсвийн алдагдал улсын нэгдсэн төсөвт дарамт учруулж байна

Г.Энэбиш
2026-06-15

Төсвийн тухай хуулиар орон нутгийн төсөв АЛДАГДАЛГҮЙ байх ёстой. Харин Нийслэлийн төсөв 2.4 их наядын алдагдалтай болжээ. Энэ нь нэгдсэн төсвийн 232 хувьтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн төсвийн алдагдал нь нэгдсэн төсөвт дарамт учруулж байна. Иймээс оны төгсгөлд механик шийдвэр гаргалт хийнэ. Иймээс хяналт тавих хуулийн орчныг бүрдүүлнэ гэв.  

Нийслэлийн орлогын 70 хувийг ААНОАТ болон ХХОАТ-аас бүрдүүлж байна.

Тодруулбал  ХХОАТ 52 хувийг ААНОАТ 21 хувийг,  бусад татвараас 8 хувь нь бүрдэж байна. Төсвийн зарлага 4,5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар тэлжээ. Үүний 5,1 их наяд нь хөрөнгийн зардал, 2,6 их наяд нь урсгал зардал бүрдүүлж байгаа нь зарлагын бууруулж, хяналтыг сайжруулах шаардлагатай болжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe