Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь бусадтай бүлэглэн Монгол Улсад хийгдэж буй төслийн хүрээнд ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээний хугацааг сунгуулах болон 2,965,515.69 ам.доллараар зөвлөх үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэн нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дууссан байна. Улмаар АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
Сэтгэгдэл үлдээх