Кабо Вердегийн "бяцхан эмгэн" дэлхий даяар алдаршив

.Graph
2026-06-16

Кабо Верде улсын шигшээ багийн 40 настай хаалгач Возиньягийн инстаграм хаяг хэдхэн цагийн дотор 46 мянгаас 2.7 сая хүрлээ. Яагаад вэ гэж үү? Нэгдүгээрт агуу Испанийн шигшээ багийн эсрэг тэрээр хаалга руу чиглэсэн 27 довтолгоог, тэр тусмаа долоон аюултай довтолгоог няцааж Кабо Верде улсад ДАШТ-ийн анхны оноог авчрав. Хоёрдугаарт түүний амьдралын түүх дэлхий нийтийн анхаарлыг татсан. 25 настайдаа мэргэжлийн хөлбөмбөгийн замналаа эхлүүлсэн тэрээр хэт намхан учраас хаалгачийн байрлалд гологдсон ч нутгаасаа явж өөр улсын лигээр хэсэг явсны эцэст өнөөдрийн индэрт гарч ирсэн юм. 40 настайдаа шигшээ багийнхаа өмнөөс анхны ДАШТ-ндээ оролцож тоглолтын шилдгээр нэрлэгдсэний дараа Возинья нулимс унаган “Энэ бол миний амьдралын хамгийн оргил үе. Өвөө, эмээ болон ээж минь энэ тоглолтыг үзсэн ч болоосой” хэмээн хэлсэн нь дэлхий дээрх хөлбөмбөг үздэг бүх хүмүүсийн сэтгэлийн утсыг нумруулсан. Түүнийг яагаад эмгэн гэсэн бэ гэж үү? Жосимар Хосе Эвора Диасийн  Возинья гэх аавынх нь өгсөн нэр нь португал хэлээр бяцхан эмгэн гэж орчуулагддаг юм. Дэлхий нийтийг нэг цагт, нэг дэлгэцэд төвлөрүүлдэг хөлбөмбөгийн ДАШТ үргэлжилсээр...


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe