Авлигатай тэмцэх газар болон Улсын хүүхэлдэйн театр хамтран "Ирээдүйг аварсан аялал" хүүхдийн жүжиг бүтээжээ. Танин мэдэхүйн, адал явдалт уг жүжиг нь хүүхэд багачуудад эх дэлхийгээ хайрлах, зөв сонголт хийх, шударга байж, өөрийн үйлдэлдээ хариуцлагатай хандах дадлыг төлөвшүүлэх ач холбогдолтой.
2056 он.
Агаар, ус, хөрсний бохирдлоос үүдэн хүн төрөлхтөн амьдрахад бэрх болсон ирээдүйгээс эрдэмтэн Ю болон гурван хүүхэд эх дэлхийгээ аврах итгэл найдвар өвөрлөн өнгөрсөн цаг хугацаа руу аялна. Тэдний адал явдлаар дамжуулан байгаль орчны доройтол, хүний буруутай үйлдэл, хариуцлагагүй сонголтын үр дагаврыг харуулахын зэрэгцээ шударга, зөв хандлага, бусдын болон нийтийн эрх ашгийг хүндэтгэхийн үнэ цэнийг хүүхэд багачуудад ойлгуулахаар зорьжээ. Тус жүжиг нь 2026 оны арваннэгдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд 11:00 болон 15:00 цагаас дөрвөн удаа тоглогдох аж.
Сэтгэгдэл үлдээх