Нийслэлийн 2024-2026 онд хэвлэл мэдээллийн байгууллагатай 3 тэрбум 144 сая 709 мянган төгрөгийн гэрээ хийжээ. Үүнээс хамгийн их дүнтэй нь 24 саяас 30 сая төгрөг хүртэл байгаа юм. Эдгээр гэрээгээ Нийслэлийн Засаг даргын тамгын газраар дамжуулан хийсэн байна. Мөн гурван хувь хүнтэй 8 сая 400 мянган төгрөгөөс 15 сая хүртэл гэрээ хийжээ.
Хамгийн их дүнтэй гэрээ хийсэн таван хэвлэл, мэдээллийн компани:
Дэнс Медиа ХХК 30 сая төгрөг
Монголын цахилгаан мэдээ 29 сая төгрөг
Энх-Арслан ХХК 25 сая 900 мянган төгрөг
Логоо ХХК 25 сая төгрөг
Хангарьд Бат 24 сая 800 мянган төгрөг
Хамгийн бага дүнтэй гэрээ хийсэн хэвлэл, мэдээллийн компани:
Имержмедиа 3 сая 430 мянган төгрөг
Анхдагч Асса Медиа ХХК 2 сая 450 мянган төгрөг
Амьдрал Асса сэтгүүл 2 сая 450 мянган төгрөг
Өшиг ХХК 2 сая 250 мянган төгрөг
Монгол Контент ХХК 1 сая 900 мянган төгрөг
Нийслэлтэй хувь гэрээ хийсэн иргэд:
Эрдэнэжаргал 8 сая 400 мянган төгрөг
Соёл Болд 15 сая төгрөг
Бат-Өлзий Дулмаа 15 сая төгрөг
Тухайн гэрээнүүдийг нийслэлийн үйл ажиллагааг сурталчлах видео бичлэг, рийл хийх гэх мэтээр үзэглэжээ.
Сэтгэгдэл үлдээх