УИХ-ын сонгуульд 27 нам, 2 эвсэл оролцохоо илэрхийллээ

.Graph
2024-03-25

2024 оны УИХ-ын сонгуульд нийт 27 нам, 2 эвсэл оролцохоор хуулийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ гэж Үндэсний аудитын газраас мэдээллээ. 

Тодруулбал, Сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуультай. Хэрэв хүргүүлээгүй бол сонгуульд оролцох эрхгүй юм. Тэгвэл хуулийн дагуу 26 нам, 2 эвсэл оролцохоо илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Үүнд, 

Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нам

  1. Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/ 
  2. Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/ 
  3. Зүй ёс нам 
  4. Монгол Шинэчлэлт нам 
  5. Эх орон нам 
  6. Ард түмний хүч нам 
  7. ХҮН нам 
  8. Монголын либериал ардчилсан нам 
  9. Иргэний хөдөлгөөний нам 
  10. Эх орончдын нэгдсэн нам 
  11. Үнэн ба зөв нам 
  12. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 
  13. Социал демократ нам 
  14. Ардчилсан нам 
  15. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 
  16. Монгол Консерватив нам 
  17. Дэлхийн монголчууд нам 
  18. Ардчилал шинэчлэлийн нам 
  19. Гэр хороолол хөгжлийн нам 
  20. Бүгд найрамдах нам 
  21. Их Эв нам 
  22. Монголын хүний төлөө нам 
  23. Монголын либериал нам 
  24. Иргэний зориг ногоон нам 
  25. Хөгжлийн хөтөлбөр нам 
  26. Монгол Ардын нам 
  27. Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/

Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн эвсэл

  1. Үндэсний эвсэл 
  2. Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/ 

Цаашид юу болох вэ

2024 оны IV сарын 10-ны өдрийн дотор 

Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй бол тухайн нам, эвсэлд мэдэгдэнэ. 

2024 оны IV сарын 10-17-ны өдрүүдэд 

Нам, эвслүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулан авна.

2024 оны IV сарын 26-ны өдөр

Үндэсний аудитын газар нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe