Месси хэттрик хийж ДАШТ-ий түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо

.Graph
2026-06-17

Зургаа дахь дэлхийн аваргадаа "зодоглож" буй Аргентиний Лионель Месси энэ удаагийн ДАШТ-ий эхний тоглолт буюу Алжирын эсрэг тоглохдоо "хет трик" буюу гурван гоол оруулж, ДАШТ-ий түүхэнд хамгийн олон буюу 16 гоол оруулсан хоёр хөлбөмбөгчний нэг боллоо. "Мэргэн буучдын" жагсаалын магнайд Германы Мирослав Клозегийн хамт зогсож буй Месси ердөө дараагийн тоглолтод л 17 дахь гоолоо оруулж, ганцаараа жагсаалтыг тэргүүлэх боломж ч байна. Хэдхэн цагийн өмнө л Мбаппе хоёр гоол оруулаад Мессигийн "хажуугаар" гараад явтал араас нь Месси гурван гоол оруулаад франц залууг "дайраад" гарчихлаа. Одоо дараа, дараагийн тоглолтод энэ хоёр нэг нэгнийгээ " гүйцэж түрүүлээд", бүүр бүх цаг үеийн рекордыг эвдээд, эвдээд ч явчихыг хэн байг гэхэв.

Хөлбөмбөг сонирхогчид чинь хүний өөрийн гэхгүй ийм тод амжилтыг хүсч, тийм л аугаа тоглогчдыг хүндэлж байдаг юм. Энэ дэлхийн аваргын бас нэг тодотгол, энэ дэлхийн наадмын гоёл чимэг нь аль аль улсын баг шөвгөрч, аваргын алтан цомыг хэн нь өргөх бол гэхээс гадна Мбаппе, Месси хоёрын ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучийн титмийн төлөөх "марафон" болох нь.

Ганган ганган түүхийг бичих мөчүүд айсуй!

Эх сурвалж: Ц.Энхтүвшин

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe