Г.Гангамөрөн давхар дээлгүй зөвхөн “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” –ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг гэв

.Graph
2026-06-17

“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын үеэр шинжээчИйн танилцуулга дээр “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК болон Г.Гангамөрөнтэй холбоотой хэсэг дээр зөрүүтэй мэдээлэл явсан тухай “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-аас мэдээллээ.

Г.Гангамөрөн нь НИТХ-ын төлөөлөгч биш, мөн “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн биш Тус ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна.

Тэрээр 2024 оны 12-р сарын 10-наас тус ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж. Нээлттэй мэдээллийн сан дээрх мэдээллээр бол тус сан нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Хотын А бүсэд буюу Улаанбаатар, Сүхбаатар, 1-р хороо, Эко интернешнл тауэр, 16 давхар, 1605 тоотод байрладаг аж. Тус дунджаар 8 сая байх бөгөөд хамгийн үнэтэй байршилд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна.

Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК 2025 онд 134 сая төгрөг, 2026 онд 33 сая төгрөгийн урамшууллыг ТУЗ-ийн гишүүддээ олгосон тухай сонсголын үеэрх танилцуулга дээр мэдээлсэн юм.

Тус компани хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа, үнэт цаасны хөрөнгө оруулалтиын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй. Тус компанийн үйл ажиллагаа, ашигт ажиллагааны талаар бид эргэн мэдээлэх болно.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe