Дэлхий дахинаа 250 сая орчим хөлбөмбөгчин ногоон талбайд бөмбөг "элдэж" байдаг гэсэн тооцоо байдаг. Үүнээс 130,000 нь өндөр зэрэглэлийн мэргэжлийн хөлбөмбөгчид. Бүгд л дөрвөн жилд ганц болдог, хөлбөмбөгчин болгоны хүсэл мөрөөдөл болсон Дэлхийн аваргад ганц ч атугай тоглохсон гэж боддог нь ойлгомжтой.
Харамсалтай нь хэдэн зуун сая тоглогчдын хувьд мөрөөдөл нь хэвээр үлддэг.
Дөрвөн жилд ганц болдог, дэлхийн хамгийн том тэмцээнд тоглоно гэдэг чинь асар том хувь тавилан, аз од шүү дээ.
Тэгвэл Месси, Криштиану Роналду хоёр зургаа дахь ДАШТ-дээ тоглолоо. Мөнхийн ч байж мэдэх рекорд.


Одоогоор 20 жилийн турш, 6 дэлхийн аваргад оролцсон хөлбөмбөгчин энэ хоёроос өөр алга. Мексикийн хаалгач Гильермо Очоа шигшээгийнхээ
бүрэлдэхүүнд багтсан, зургаа дахь ДАШТ нь мөн боловч талбайд бол гуравт нь л гарж тоглосон, энэ жил мөн тоглохгүй байх магадлал өндөр.
Одоогоор тоглож буй тоглогчдоос Месси , КР7 нарын ард Хорватын "тархи" таван ДАШТ-д тоглож бичигдлээ. Мөн Германы хаалгач Мануэль Нойер бас бичигдэх болов уу?!
Антонио Карбахал, Андоес Гуардадо , Рафаэль Маркес( бүгд Мексик) , Германы Лотар Маттеус нарын гарын таван хуруунд багтах зодог тайлсан тоглогчид бий, ДАШТ-д таван удаа тоглосон.
Ингээд бодоход Месси, КР7 хоёр бас нэгэн аугаа амжилт тоглоодоо, энэ ДАШТ дээр.
Эх сурвалж: Ц.Энхтүвшин
Сэтгэгдэл үлдээх