Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг яллагдагчаар татан шалгаж байна

.Graph
2026-06-18

Нийслэлийн Ерөнхий архитектор солигдсоныг иргэд бид өчигдөр НИТХ-ын хурал дээр Ерөнхий архитектор Б.Батцолмон гэх залуу төлөөлөгчдийн асуултад хариулж суух үед мэдсэн. Тэгвэл өмнөх Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг ажлаас нь чөлөөлж, АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэсэн зүйл ангиар шалгаж байгаа юм. Мөн хэрэгтэй нь холбогдуулан нөхөр болох Б.Өсөхбаярыг 6-р сарын 5-наас эхлэн цагдан хорьжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe