УИХ-ын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийлээ. Уулзалтад Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Амарбат оролцож, аймаг, орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагаа, анхан шатны байгууллагын уялдаа холбоо, цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн М.Мандхай Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, орон нутгийн хөгжил, хөдөө аж ахуй, хүнс, малчид, иргэдийн амьдралд чиглэсэн бодлогын талаар танилцуулга хийж, гишүүд, дэмжигчдийн санал хүсэлтийг сонсов.

Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн Х.Оюунцэцэг намын бодлого, үйл ажиллагаа, гишүүдийн оролцоо, анхан шатны байгууллагын идэвхийг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл өгч ажиллалаа. Стратеги академийн судалгааны мэргэжилтэн Г.Батсайхан “Гишүүн төвтэй E4 стратеги”, намын шинэчлэл, гишүүдийн оролцоо, бодлогын судалгаа, E- nam аппликэйшны талаар сургалт хийв.

Монгол Ардын Намын Мөрийн хөтөлбөр, хэрэгжилт, мониторингийн газрын улс төрийн ажилтан Г.Отгонтунгалаг намын гишүүдээс судалгаа авч, санал хүсэлтийг тэмдэглэн, уулзалтын бусад зохион байгуулалтын ажилд идэвхитэй оролцов.
Тус уулзалтын үеэр Түвшинширээ сумын өндөр настан Г.Маналжав 4 хүүхэдтэй өрх толгойлсон охины хамт амьдардаг бөгөөд өөрийн гэсэн орон гэргүй гэдээ учирлаж “Хүүхдүүд маань өөрийн гэсэн гэртэй болчихвол сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж, мэргэжил эзэмших боломжтой болно. Иймд гэрээр туслах боломж байна уу” хэмээн хүсэлт гаргасны дагуу УИХ-ын гишүүн М.Мандхай санаачлан, ажлын хэсгийн гишүүд дэмжин, Монгол гэр хандивлах ажлыг шуурхай зохион байгууллаа. Ийнхүү багийн гишүүд хамтран шаардлагатай хөрөнгийг бүрдүүлж, гэрийг нь авч өгснөөр нэг өрхийн амьдралд бодит дэмжлэг үзүүлэв.
Намын хүч бол анхан шатандаа, гишүүдийн идэвх оролцоо, эв нэгдэл, итгэл үнэмшилд байдаг. Түвшинширээ сумын намын гишүүд, дэмжигчид уулзалтад идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцсанд талархал илэрхийлж, гишүүн төвтэй, иргэддээ ойр, хариуцлагатай намын шинэчлэлийг хамтдаа үргэлжлүүлэхийг УИХ-ын гишүүн М.Мандхай хүслээ.
Сэтгэгдэл үлдээх